Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 19:37:35
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 06 дугаар сарын 11-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн усны харуул гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд, Хараа-Доод, Шарын гол, Хүйтэний давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 06 дугаар сарын 11-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 82.8 % ба өмнөх сараас 1.0%-иар нэмэгдсэн ба Шарын гол сумын ЦБ 65.4%, Салхит өртөөний ЦБ 74.9%, Хонгор сумын ЦБ 47.6 %, Салхит өртөөний ЦБ-н цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-1.8, Хонгор сумын ЦБ- 3.3 дахин, Төв ЦБ-н БХХ5-1.83, Шарын гол сумын ЦБ-3.4, Салхит өртөөний ЦБ-4.2 дахин, Хонгор сум ЦБ-8.7 дахин, Төв ЦБ-н ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-1.1, Салхит өртөөний ЦБ-3.4, Хонгор сумын ЦБ-1.9 дахин нийт азотын нэгдэл /NH4/-Төв ЦБ-1.1, Салхит өртөөний ЦБ-1.1, дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01-06 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Д.ТҮВШИНЖАРГАЛ